Sunday, May 11, 2014

ОДДЫН ҮҮСЭЛ
Одод нь таталцлын шахалтын хүчээр хийн бөмбөлгүүд болон шахагддаг томоохон хий-тоосонцорын мананцаруудад үүсч бүрэлддэг. Тэдгээр нь янз бүрийн цул (масс), гэрлийн хурц тод байдалтай ч тэдгээрийн эрчим хүчний эх булаг нь нийтлэг – халуун цөмийн урвал юм.
Оддын оршин буй сансрын орчин нь Орион хэмээх одны ордын Орионы мананцар лугаа ихэвчлэн устөрөгч агуулсан асар уудам мананцарууд юм. Хэдийгээр нягтрал багатай ч гэсэн одны ордод оддын гэрлийг шингээж, цааш нь тархаадаггүй тийм салбарууд байдаг. Хэрэв хийн мананцар нь хангалттай цултай ч гэсэн, өөрийнхөө жингийн нөлөөгөөр хэсэг хэсэг үүлс болон задарч, тэднээс дараа нь хийн бөмбөлгүүд бүрэлддэг. Хий хичнээн хүчтэй шахагдах тутам, дотоод даралт нь өсч эхэлдэг. Хийн бөмбөлөг дахь даралт хангалттай өндөр болонгуут, даралт нь таталцлын хүчинд эсрэгээр үйлчилж эхэлнэ. Маш том хийн мананцарт хий сарнидаггүй, харин томоохон хийн бөмбөлөг нь жижиг хийн бмөбөлгүүд болон задарч, дараа нь тусдаа одод юмуу, оддын тогтолцоог үүсгэдэг.
Халуун цөмийн синтезийн үйл явц

Орионы мананцарыг мөн тийм нэр бүхий одны орноос ажиглаж болно. Хамгийн өндөр нягтралтай газруудад цөөн тооны одод буй болжээ.
Бүрэлдэж буй одны доторхи өндөр дулааны үед устөрөгчийн атомууд бие биетнйгээ түлхэлцэж эхлэн электронуудыг гадагш нь хаядаг. Хэрэв өндөр дулаанд иончлогдсон хийн дулаан 10 сая°С-ээс давсан үед цөмийн синтез явагдаж, энэ үеэр устөрөгчийн атомын цөмүүд гелийн атомын цөмүүдэд шилждэг. Энэхүү үйл явцын үеэр их хэмжээнний эрчим хүч гадагш ялгарч, од тодрон гэрэлтэж эхэлдэг.
Оддын амьдралын хугацаа:
Бидний төсөөллөөр одод нь урт хугацааны туршид гэрэлтэж байдаг. Оддын амьдралын үргэлжлэх хугацаа (Хуудас 46) 10 тэрбум шахам жил. Одны цул хэдийчинээ их байна, эрчим хүчний эх булгаа төдийчинээ хурдан алддаг.
 

0 comments:

Post a Comment