Луужингийн чиглэл ба онцлогууд
Луужин нь соронзон төмөр ялтсан бүхий гэртэй, зүг чигийн баримжаа гаргагч хэрэгсэл юм. Төмөр ялтсан соронзон зүү нь аливаа зүйл рүү хандан хөдөлдөг. Компьютер, утас зэрэг цахилгаан болон холбооны хэрэгсэл, авто машин, өндөр хүчдэлийн шугам, ,цахилгаан гүйдэл гүйж буй утас, тэрчлэн буу зэргийн ойр орчим луужинг ашиглавал заалт буруу гарч зүг чигийг зөв тогтоож чадахгүйд хүрнэ.
Өөр нэг санах зүйл бол байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар орныг сайтар судалж мэдэж байж луужинг ашиглаарай. Тухайлбал төмөр, төмрийн хүдэр голлосон эрдэс баялагтай газар луужин буруу заах тохиолдолд байдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс байгалийн баялаг ордуудыг тэмдэглэсэн газрын зургийг харьцуулан үзэх, тухайн газар орны онцлогийг урьдчилан асууж судласан байх учиртай.
Луужинг зөв ашиглах үндсэн зааварчилгаа гэж байдаг. Юуны өмнө луужин эвдэрсэн эсэхийг шалгана. Шил таг нь эвдэрсэн, зүү муруйсан, тохиргоо зэргийг хянана. Дараа нь хоёр гараараа өөрийн цээжний адил өндөрт тэгш хөдөлгөөнгүй барьж ажиллуулна. Луужингийн зүүний заалтыг луужингийн буюу соронзон орны үйлчлэл гэнэ. Луужин заадаг үндсэн 16 зүг чиг, зовхис болон өнцгийг сайтар мэдэж байвал зүг чигээ зөв тогтоож чадна.
Зүг чигийг тогтооход хамгийн гол баримжаа бол хойт зүг байдаг. Гэвч луужингаараа энэ зүгийг тогтооход жинхэнэ хойт зүг, соронзон орны хойт зүг гэсэн хоёр ялгаа гардаг. Үүнийг сайтар мэдэж байх ёстой. Жинхэнэ хойт зүг гэдэг нь хойт туйл, буюу түүнийг чиглэсэн шулуун шугамыг хэлнэ. Харин соронзон орны хойт зүг гэдэг нь дэхийн соронзон туйл буюу луужингийн зүүг татаж байгаа чиглэл юм.
Соронзон болон жинхэнэ хойт туйлын хооронд гардаг энэ ялгааг соронзон орны хазайлт гэнэ. Гэвч энэ нь нэг хи айгаад байх зүйл биш. Луужин болон газрын зургийг ашиглан, ялангуяа холын зайг тогтоох спорт тэмцээний үед л нарийн хэмжилт хийж соронзон болон жинхэнэ хойт зүгийн ялгааг годуу тооцоолдог ч мэдэж байвал илүүдэхгүй юм.
Луужингүй үед бол хөдөлгөөний чиглэлийг тэнгэрийн хаяалбараар зүг чиг барьж явна. Үүний тулд өдөр нь нараар, шөнө алтан гадас, сараар баримжаална. Ер нь нар зүүн зүгээс гарч баруун зүгт жаргадгийг бид мэднэ. Гэхдээ яг баруун буюу зүүн зүгт нар хэдийд байхыг хүмүүс он удаан жилийн туршлагаар ажиглажээ. Жилийн аль ч улиралд үд дунд (13 цагт) бүх юмны сүүдэр хамгийн богино болж, сүүдэр өөрөө яг хойд зүгийг зааж нар өмнө зүгэ байна. Өглөөний 7 цагт нар зүүн зүгт, сүүдэр баруун зүгт, оройн 19 цагт нар баруун зүгт сүүдэр зүүн зүгийг заасан байна.
Цаг ба нарны тусламжтайгаар зүгийг олохдоо зүүн гарынхаа алган дээр цагийг тэгш байрлуулаад минутын зүү ямар тоонд байгааг харгалзахгүйгээр цагийн богино зүүг нар руу чиглүүлнэ. Дараа нь цагийн нүүрэн дээрх хуваарийн нэгийн тоог төвтэй (зүүний голтой) холбосон шулуун татахад богино зүү, нэгийн тоо хоёрын тоо хоёрын хооронд өнцөг үүснэ. Энэ өнцгийг яг дундуур нь таллан хуваасан шулуун нь өмнө зүгийг заана. Хэрэв үдээс хойш бол нэг цагаас хойш явж өнгөрсөн өнцгийг хуваах хэрэгтэй.
Луужин эвдэрхий алтан гадас од харагдахгүй байгаа үед сараар баримжаалж зүгийг олж болно. Энэ арга нь алтан гадас одоор зүг чигий олохоос өндөр нарийвчлалтай хялбар арга мөн. Сар бүтнээрээ харагдаж байгаа үед өрөөөр хэлбэл сар, нар хоёр эсрэг чиглэлд байхад сар уруу шууд цагийн зүү чиглүүлнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл шөнө дунд юм уу шөнийн нэг цагт сар өмнө зүгт байдаг.

Энэнийгээ илүү ойлгомжтой энгийн үгээр зургаар харуулаач ээ.
ReplyDelete