Sunday, May 11, 2014

Од таны сайн хамтрагч

Зүг чиг олох арга

 Хөдөө, хээр талд Та байгалийн болон орон нутгийн эргэн тойрны зүйлсийг ажиглснаар  зүг чигээ олох, баримжаалах  боломжтой. Энэ арга нь нарийвчлал муутай ч зүг тодорхойлох баримжаа авахад тус болдог.
    Монголчууд  олон жилийн турш  ажиглаж ирсэн баялаг туршлага олонтой.    Тухайлбал шөнийн цагт Алтан гадас одонгоор зүг чигээ олох арга юм.Зүгээ олохын тулд  эхлээд Долоон бурхан одны /шанага 7 од/ байрлалыг олох хэрэгтэй. Ингээд Долоон бурхан одныхоо хамгийн урд талын /шанаганы урд ирмэг талын хоёр одны хоорондох зайг/ дээд талын одноос дээш тэр хоёр одыг холбох шулууныг 5 дахин авахад тэр орчимд Долоон бурхан одыг бодвол оддын зай нь хоорондоо ойрхон байрласан, гэдгэр иштэй шанагыг санагдуулам Бага долоон бурхан од байрлана.
    Энэ долоон одны шанаганы иш талаасаа хамгийн сүүлийн од нь Алтан гадас юм. Бусдаасаа арай илүү тод гэрэлтэнэ. Алтан гадас од нь ямагт хойд зүгийг зааж байдаг. Энэ аргаар зүг чигийг 1-2 градусын нарийвчлалтайгаар тодорхойлдог. Алтан гадас одоор зүг чиг тодорхойлох нь шөнийн цагт аялж явахдаа
зүг чиг тодорхойлох хамгийн энгийн найдвартай арга юм.

0 comments:

Post a Comment