Морин толгойн мананцар
Шөнийн тэнгэрт харагдах маралын одны ордны зүгт маш олон одод шинээр үүсэн бүрэлдэж буй аврага молекулан үүлс хэд хэд оршдог ба тэдгээр нь манай нарны аймагтай хамгийн ойр орших оддын “өлгийнүүд” юм. Доорх гайхалтай зураг нь монголчуудын гурван марал хэмээн нэрлэж заншсан маралын одны орд дахь залгаа 3 од орчимын мананцар үүлсийг маш тодорхой харуулж байна. Одонорон сонирхогчид АНУ-ын шинэ мексик муж улсаас бүтэн 7 цагийн турш зөвхөн устөрөгчийн атомуудаас ирэх гэрлийг нь цуглуулан бүртгэж, тэрнийгээ дараа нь бодит өнгөөр 3 цагийн турш авсан кадртай нийлүүлэн тус зургийг бүтээжээ:
Гурван
марал орчимын аврага молекулан үүлс. Эдгээр үүлс дахь устөрөгчийн
атомуудын ялгаруулж буй зөвхөн нэгэн төрлийн гэрлийн улаан бөөмсийг
бүртгэн авч тус зургийг бүтээсэн юм. Зургийн төвөөс жаахан доох нь
алдарт морин толгойн мананцар харагдаж байна. Зохиогч: Люис Гарэт

Морин
толгойн мананцар. Тус мананцар нь устөрөгчийн атомууд маш шигүү нягт
оршиж цаанаас нь ирэх гэрлийг бидэнтэй харьцангуй халхалж буйгаас үүдэн
хар бараан харагдаж байгаа юм. Зохиогч: Адам Блок, Аризонагийн Их
Сургууль.
0 comments:
Post a Comment